Дэлхийн улсуудын засаглалын хэлбэр

Өнөөдөр дэлхийн улсуудын засаглалын хувьд Бүгд найрамдах ба Хаант засагт гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.

Бүгд найрамдах засгийн хэлбэр нь анхлан МЭӨ 509 онд эртний Ромын язгууртнууд болох патрицууд Эзэн хаан "Бардам Тарквин"-ыг хаан ширээнээс нь түлхэн унаган төрийн эрх барих эрхийг сенатад шилжүүлснээс үүссэн юм.

Бүгд найрамдах засаглалтай улсад хууль боловсруулах болон батлах эрхийг бүх нийтийн сонгуулиар байгуулагдсан төрийн эрх барих дээд байгууллага болох парламент эдэлнэ. Парламентийг улс орон бүр өөр өөрийнхөөрөө тухайлбал Монгол улсад УИХ, АНУ-д Конгресс, ОХУ-д Төрийн Дум, Польшид Сейм, Германд Бундестаг гэх мэтээр нэрлэнэ.

Парламент нь бие дааж сайд нарын тэнхмийг бүрдүүлж ерөнхий сайдыг сонгоно. Мөн үндсэн хуулийн хяналтын болон төрийн бусад байгууллагыг томилно.

Парламент нь ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгч нь парламентийг үндсэн хуулийн хэм хэмжээнд ажиллаж буй эсэхэд хяналт тавина.

БН засаглалын хэлбэрийг тусгаар тогтносон улсуудын ихэнх нь буюу дэлхийн 190 гаруй орон сонгосон байдаг.

Парламентийг бүх нийтийн сонгуулиар бүрдүүлэх ба эсвэл төлөөлөгчийн байгууллагаар дамжуулан бүрдүүлдэг. Ард түмэн нь иргэний ба улстөрийн хувьд өргөн эрх эдэлдэг.

БН засаглалтай улсуудыг дотор нь парламентын  /засгийн газрыг ерөнхий сайд удирдана/ ба ерөнхийлөгчийн /Засгийн газрыг ерөнхийлөгч удирдана/ гэж 2 хуваана.

Бүгд найрамдах засаглалтай ихэнх орнууд ерөнхийлөгчийн засаглалын хэлбэртэй.

Мөн цөөн хэдэн орон ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалын шинжийг агуулсан холимог хэв шинжийн засаглалтай.

Тухайлбал Монгол улсад Засгийн газрыг УИХ-аас томилон байгуулдаг бөгөөд Үндсэн хуулиар бол МУ-ын Ерөнхийлөгч ба УИХ-ын аль аль нь бие биенийгээ огцруулах эрхтэй байдаг байна.

Хаант засаглалын хэлбэр

Төрийн  дээд эрх үе залгамжилсан эзэн хааны гарт төвлөрсөн байх засаглалын хэлбэрийг хаант засаг гэнэ. 

Хаант засаглалыг дотор нь үндсэн хуульт / хууль тогтоох үүргийг парламентад, гүйцэтгэн захирах үүргийг засгийн газарт шилжүүлсэн байдаг/, хэмжээгүй эрхт /бүх эрх хааны гарт төвлөрсөн байна/ хэмээн ангилан үздэг.

Хаант засаглалтай улсууд одоогоор дэлхий дээр 30 гаруй бий бөгөөд үүнээс Азид 14, Европод 12, Африкт 3, Далайн орнуудад 1 бий.

Үндсэн хуульт хаант засаглал

Их Британи, Норвеги, Швед, Дани, Бельги, Нидерланд, Испани, Японд эзэн хаан вангууд нь төлөөлөх бэлэгдлийн шинжтэй аж.

Гэвч тэдгээрийн улстөрийн нөлөөг үгүйсгэж болохгүй. Английн хатан хаан л гэхэд парламентийг хуралдуулах, тараах, ерөнхий сайдыг томилох, огцруулах, парламентаас гаргасан хуулийг баталгаажуулах, төрийн одон медалиар шагнах, хэрэгтэнд өршөөл үзүүлэх зэрэг эрхтэй байдаг.

Гэхдээ 1707 оноос хойш Английн хатан хаан парламентаас гаргасан нэг ч хуульд хориг тавьж байсангүй.

Англичууд хатан хаанаа их хүндэтгэдэг, хуулийг тунхаглахдаа “хатан хааны нэрийн өмнөөс” гэдэг. Том хүлээн авалт дээр анхны хундагыг хатан хааны төлөө барьдаг байна.

Их Британы хатан хаан хөрөнгө чинээгээрээ зөвхөн Брүнейн Султан, Саудын Арабын вангийн дараа ордог.

Хэмжээгүй эрхт хаант улсын засгийн газар, бусад эрх барих байгууллагууд зөвхөн хааны өмнө хариуцлага хүлээх бөгөөд ихэнхдээ парламент гэж байхгүй, байсан ч хаанд зөвлөх эрхтэй.

Хэмжээгүй эрхт хаант засаглал

 Голчлон Саудын араб, Оман, Катар, Кувейт, Бахрей, Эмират гэсэн арабын улсуудл хэмжээгүй эрхт хаант засаглалтай бөгөөд тэдгээр улсуудын "эмир", "шах"-уудад төрийн бүхий л дээд эрх мэдэл төвлөрсөн байдаг.

Ватикан, Саудын араб, Брүней гэсэн гурван улсад шашин төрийг нэг л хүн хослон барьсан байдаг.

Хаант засаглалын хэлбэрийн нэр нь хоорондоо харилцан адилгүй.

Тэдний зарим нь эзэн хаан, ван, тайж, герцог, султан, эмират гэх мэт байдаг.

Хаант засгийн бас нэгэн өвөрмөц хэлбэр бол Италийн Ром хот доторх католик шашны гол төв болох Ватиканы Папын улс /хамба лам/ юм.

Ихэнх тохиолдолд эзэн хааны эрх мэдэл насан туршийнх байх бөгөөд үе залгамжлал эцгээс хүүд шилждэг.

Японы эзэн хааны угсаа нь өнөөг хүртэл хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хааны угсаа гэж тооцогддог байна.

Сонирхолтой нь Малайз, Эмират улсууд өөрсдийн эзэн хаан буюу "эмир"-ээ 5 жилийн хугацаагаар сонгодог байна.

 

Засаглалын өөр нэг хэлбэр бол БН Социалист улс юм.

Энэ хэлбэр 1917 онд Орост социалист хувьсгал ялснаар бий болсон бөгөөд засаг төрийн эрхийг коммунист нам ганцаар барьж байв.

Одоогийн байдлаар Хятад, Вьетнам, Хойд солонгос, Куба нь социалист улс хэвээр үлджээ.

Сэтгэгдэлүүд:

1. CHINEE4747 (зочин) | 2009-11-30 17:49:10
george orwell iin 1984 iig unshsan uu hoo?
tiim zasaglal ireeduid togtvol yaah bol?
2. Moonrider | 2009-11-30 19:16:25
За даа. Тийм юм уншаагүй л юм байна. Ямар засаглалын тухай гардаг юм бэ?
3. CHINEE4747 (зочин) | 2009-12-03 03:07:42
delhii 3n tom guren bolon negdene edgeer gurnuudiig avtoritar deglemeer udirdaj bgaa tuhai. unshihaar yamar zevuun uzen yadmaar gee? allaga, aidas, uzen yadalt. gehdee zasaglaliin zalgamj chanar met ni sanaand oromgui. galzuu. neeree martsanaas mongol heleer garsan bna lee. olj unshaarai. oor shig chini uhaanatai hund bol yostoi unshaad l baimaar nom bh bolno.
4. CHINEE4747 (зочин) | 2009-12-03 03:09:12
martsnaas blogoor chini teneh durtai shuu. unshchihaad chimeegui gardag urvagaruudiin 1 ni bna hehe
5. amanjinka | 2009-12-03 03:11:12
УЛС ОРОН БҮР ӨӨР ӨӨРИЙН ДАРАНГУЙЛАГЧ НАРТАЙ ДӨӨ ТЭД Л ЮУ ГЭЖ ХҮСНЭ АРД ТҮМЭН ТЭР ТОГЛООМОНД ОРОЛЦОНО
6. Moonrider | 2009-12-03 12:58:31
Дараа олж уншина аа.
7. Bolorhon | 2009-12-04 13:14:09
hi
nadaa neg banner uur deeree taviad ugch chadah u?
8. Moonrider | 2009-12-05 15:21:11
Bolorhon:Ойлголоо. Баннерийнхаа кодыг над руу явуулчихаарай.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.