1990-ээд оны эхэн үеэс ЗХУ-ын социалист системийн задралтай холбоотойгоор гарсан өөрчлөлт нь дэлхийн 2-р дайнаас хойших улс төрийн зурагт гарсан томоохон өөрчлөлтийн нэг болов.

Энэ нь хуучин социалист гэгдэж байсан орнуудад дангаар ноёрхож байсан коммунист намын дэглэм унаж олон намын тогтолцоо, олон ургальч үзэл дэлгэрч, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч улстөр, эдийн засаг, оюун ухааны хүрээнд гүн гүнзгий өөрчлөлт хийгдэж буйгаар тайлбарлагдана.
Балтийн тэнгисийн эрэг орчмын Латви, Литви, Эстон улсууд 1939 онд ЗХУ, Германы хооронд байгуулагдсан нууц гэрээний дагуу алдагдсан тусгаар тогтнолоо сэргээж ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч 1990 онд бүрэн тусгаар тогтносон улс болов.
Удалгүй 1991 онд ЗХУ бутарч түүний оронд ОХУ, Украйн, Беларус, Молдав, Казакстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Узбекстан, Армен, Азербайжан, Гүрж бие даасан тусгаар тогтносон улсууд болов.

Хуучин Югослав задарч Словен, Хорват, Босни-Герцоговена, Македон, Монтенегро, Косово, Серби улсууд үүсэв.

1993-01-01-ээс Чехословак нь Чех, Словак гэсэн бие даасан 2 улс болж салав.
Италийн колони Эритрей нь дэлхийн 2-р дайны дараа Этиопын нэг муж байснаа 1993онд тусгаар тогтносон улс болов.

1994 оны эцсээр Номхон далайд орших Папау арал Микронезийн холбооноос тусгаарлаж БНУ болов.
Хуучин нэгдмэл нэг байсан улсууд салж бутрахын зэрэгцээ өөр хоорондоо нэгдэх үйл явц ч болж байна. Арабын БН Йемен, Ардчилсан БН Йемен хоёр улс нэгдэж Бүгд Найрамдах Йемен улс болов.

1949 онд үүссэн Зүүн Герман /БНАГУ/ нь 1990-10-01 нд Баруун Герман /ХБНГУ/-тай нэгдэж сүүлчийн нэрээр нэрлэх болсон ба нийслэлээ Берлинд шилжүүлсэн юм.
Хүйтэн дайн дууссанаар Монгол болон бусад социалист гэгдэж байсан улсууд Өмнөд Солонгосыг /БНСУ/ тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрснөөр Казакстан, Узбекстан, Тажикстан, Киргизстан, Туркменстан, Азербайжан, Армен, Гүржийн хамт азийн улсуудын тоо 9-р нэмэгдэв.
Хэдийгээр хүйтэн дайн эцэс болж дэлхийн улсууд тайван амьдрах боломжтой болсон ч үнэндээ олон улсын ба дотоодын шинж чанартай “халуун цэг”үүдэд тусгаар тогтнол, угсаатны болон шашин шүтлэгийн, хил хязгаарын шинж чанартай асуудлаас үүссэн зэвсэгт тэмцэл, мөргөлдөөн олон жилээр үргэлжилсээр байна.
1990-ээд оноос хойш бий болсон улстөрийн үйл явдлын нэг үзэгдэл бол дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй боловч “тусгаар тогтносон улс” хэмээн тунхаглах явдал газар авсаар байна.
Чечень ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоос татгалзаж”Бүгд Найрамдах Ичкери улс”-ыг тунхагласныг ОХУ-ын засгийн газар үл зөвшөөрөн зэвсгийн хүчээр дарах гэсэн боловч ялагдаж дайныг түр зогсоон1995 онд чечениэс оросын цэргийн бүх анги, цагдаа, шүүх, прокурорын газрыг гаргасан билээ.
Гэвч 1999онд Чеченьчүүд Дагестан руу довтолсныг далимдуулан ОХУ зэвсгийн хүчээр чечений салан тусгаарлагчдыг устгасан юм. Гэсэн хэдий ч чечений дайн дуусаагүй, чечений босогчдын зарим нь алан хядах үйл ажиллагаанд шилжжээ.
Гүржийн бүрэлдэхүүнд багтдаг Абхаз, Өмнөд Осетин, Азербайжаны Уулын Карабах, Молдав улсын Днестр зэрэг нь бүгд өөрийгөө “тусгаар тогтносон улс” хэмээн зарласнаас зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн юм.

1974онд Турк кипр арлын хойд хэсгийг эзлэн авч 1983 онд тэнд “Хойд Киприйн БНТурк улс” гэгчийг тунхагласан боловч үүнийг ганц Турк л хүлээн зөвшөөрдөг байна.

Ийм халуун цэгийн тоонд Палестин, Израйлын асуудал, Энэтхэг Пакистаны булаацалддаг Кашмирын асуудал орж байна.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: