Бид хаана багтах вэ?

Дэлхийн улсуудын хэв шинж

Дэлхийн улстөрийн зурагт 230 орчим улс буйгаас тусгаар тогтносон 190 гаруй улс бий. Улсуудын хэв шинж гэдэг нь түүний хөгжлийн онцлог нэг хүн амд ногдох ДНБ, үндэсний орлогоор ялгагдсан хэсэг бүлэг орнуудын нийтлэг юм. 

Марксист үзлийн дагуу улсуудыг

- зах зээлийн эдийн засагтай капиталист орнууд,

- төлөвлөгөөт эдийн засагтай социалист орнууд,

- шинээр хөгжиж буй орнууд гэж 3 хэв шинжид хуваадаг байлаа.

Харин өнөө үед дэлхийн улсуудыг нийгэм эдийн засаг, улс төрийн хөгжлийн түвшнөөр нь хөгжингүй, шинээр хөгжиж буй орнууд, шилжилтийн үеийн эдийн засагтай орнууд /социализмаас зах зээлд/ гэж гурван бүлэг болгодог.

3-р бүлэгт ЗХУ, Югослав, Чехословак зэрэг улсын бүрэлдэхүүнд байсан орнууд, Монгол, Хятад, Вьетнам, Лаос, Хойд солонгос, Куба зэрэг улсууд багтана. Улсуудын хэв шинжийг тогтоож нэг бүлэгт оруулахын тулд олон үзүүлэлтийг харьцуулан дүгнэдэг.

Гол үзүүлэлтүүд нь:

1. ДНБ ба ҮНБ, түүний нэг хүн амд ногдох хэмжээ

1990-д оны эцсээр хүн ам тутамд 5-6 мянга түүнээс дээш долларын ДНБ ногддог орнуудыг хөгжингүйд оруулдаг байв.

2. Үндэсний эдийн засгийн салбарын бүтэц

Эдийн засгийн салбарын бүтцийн хувьд материаллаг ба материаллаг бус үйлдвэрлэлийн томхон салбаруудын бүтцийг авч үздэг. Боловсруулах үйлдвэрийн эзлэх хувийн жин ямар түвшинд байгаа нь чухал байна. Боловсруулах үйлдвэрийн дотор шинжлэх ухаан техникийн дэвшлийг шууд тусгасан машины үйлдвэрлэл, химийн материал технологийн салбарууд ямар байр эзэлж буйгаас хөгжлийн түвшин шууд хамаардаг.

3. Голлох бүтээгдэхүүний хүн ам тутамд ногдох хэмжээ

Нэгдүгээрт нэг хүн амд ногдох цахилгаан үйлдвэрлэл орно. Мөн хүн ам тутамд ногдох ган, цувимал, суурь машин, авто машин, эрдэс бордоо чухал ач холбогдолтойд ордог.

Өөр нэг чухал үзүүлэлт бол нэг хүн амд ногдох хүнсний голлох бүтээгдэхүүн юм. Мөн 1000 хүн ам буюу тухайн орны дундаж гэр бүлд буй хөргөгч, угаалгын машин, телевизор, суудлын машин, компьютер зэрэг бараа чухал үзүүлэлт болдог.

4. Хүн амын амьдралын түвшин чанар

Хүн амын амьдралын түвшинг хөдөлмөрийн нөөцийн байдал, үйлчилгээний салбарын хөгжлийн үзүүлэлтээр тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд хүн амын амьдралын чанарыг тодорхойлохдоо улс орны нийгмийн хөгжлийн үзүүлэлт буюу индексийг өргөн хэрэглэх болсон.

5. Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт

Дээрх 5 үзүүлэлтээр дэлхийн улсуудыг эдийн засгийн хувьд: 1. өндөр хөгжилтэй буюу хөгжингүй улсууд 2. дунд зэргийн хөгжилтэй улсууд 3. шинээр хөгжиж буй орнууд гэж 3 бүлэг болгоно.

Хөгжингүй орнууд:

 

1.1 Голлох хөгжингүй орнууд:

АНУ, Япон, Герман, Франц, Их Британи, Итали,

1.2 Баруун европын хөгжингүй жижиг орнууд:

Швейцар, Австри, Бельги, Нидерланд, Люксембург, Дани, Норвеги, Швед, Финлянд

1.3 Цагаачдын хөгжингүй орнууд:

Канад, Австрали, Шинэ Зеланд, ӨАБНУ, Израйль

1.4 Азийн шинээр үйлдвэржсэн орнууд:

Азийн бар гэгдэх орнууд: Өмнөд Солонгос, Гонконг, Сингапур, Тайвань

Их найм гэгдэх АНУ, Япон, Герман, Итали, Франц, Их Британи, Канад, ОХУ-ын тэргүүлэх байр суурь нь дэлхийн улс төр, эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, хөдөлмөрийн бүтээмж, шинжлэх ухаан техникийн хөгжлөөр тодорхойлогдож байна. Их наймын хүн ам дэлхийн хүн амын 12%-г эзлэх боловч аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 54%, ДНБ-ний 50%-г үйлдвэрлэж байна. Нэг хүн амд ногдох ДНБ нь 10-40 мян доллар хүрнэ.

2. Дунд зэргийн хөгжилтэй орнууд

Голдуу хуучин социалист лагерьт хамаарагдаж байсан орнууд зонхилох ба үүнд, Латви, Литов, Эстони, Молдав, Белорус, Польш, Чех, Унгар, Румын, Болгар, Армен, Азербайжан, Гүрж, мөн Турк, Иран, Ирланд, Испани, Португаль, Грек зэрэг улсууд багтана. ДНБ нь дунджаар 5-10 мянган долларт хэлбэлздэг. Эдийн засагт нь боловсруулах аж үйлдвэр зохих байр суурь эзэлдэг ч харьцангуйгаар сул хөгжилтэй байна.

3. Шинээр хөгжиж байгаа орнууд

Шинээр хөгжиж буй орнуудад 150 гаруй орнууд орж байна. Эдгээрийн ихэнх нь хуучин колони байсан бөгөөд, эзэн орноосоо эдийн засгийн хувьд хараат, гадаадад асар их өр зээлтэй, ажилгүйдэл, өлсгөлөн газар авсан орнууд байна.

Эдийн засгийн хувьд дотроо ялгаатай учраас хэд хэдэн бүлэг болгодог.

1. Голлох томоохон улсууд:

энэ бүлэгт багтах Хятад, Энэтхэг, Бразил, Аргентин, Мексик улсууд хүн ам, байгаль, эдийн засгийн хувьд их чадамжтай, харьцангуйгаар аж үйлдвэрийн олон салбартай. Гэвч хүн амын тоо их учраас нэг хүнд ногдох үзүүлэлтээрээ хөгжиж буй орны ангилалд оруулдаг.

2. Нефть олборлогч орнууд:

Саудын Араб, Кувейт, Катар, Эмират, Бруней зэрэг орнууд газрын тосноос олох орлогын хэмжээгээр бусдаас ялгардаг. ДНБ-ний дундаж хэмжээ 20-30 мянган доллар ба түүнээс их байна.

3. Аялал жуулчлалын орнууд:

Мальт, Кипр, Багамын арлууд, Панам, Бахрейн, зэрэг олон улсын ач холбогдол бүхий усан замын уулзвар, эргийн байрлалаа ашиглан аялал жуулчлал, амралт хүчтэй хөгжүүлсэн улсууд орно.

4. Нэн буурай орнууд:

Африк, Ази дахь хамгийн хоцрогдонгуй 40 гаруй улс ордог. Эдийн засагт нь хоцрогдмол хэрэглээний хөдөө аж ахуй голлодог. Насанд хүрсэн хүн амын 20-иос илүүгүй хувь нь бичиг үсэг мэднэ. ДНБ нь 350$-с хэтрэхгүй. Африкаас Мали, Нигер, Чад, Этиоп, Сомали, Азиас Бангладеш, Бутан, Балба, Йемен, Америк тивээс Гаити зэрэг улсууд багтана.

 

Харин манай улсын хувьд 2007 оны статистикийн эмхэтгэлд дурьдсанаар Улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ: /ДНБ/ 4 557 512.1 мянган төгрөг Нэг хүнд ногдох ДНБ: 1 742.8 мянган төгрөг ам /доллараар 1288/

 

Өөр нэг эх сурвалжид:

 

Хэл Mонгол хэл 90%; бусад нь орос болон казах (1999)

Угсаатан:  Монгол (халх) 94.9%, Казах 5%, бусад (орос болон хятадуудыг оролцуулан) 0.1% (2000)

Шашин шүтлэг: нийт хүн амд: шарийн шашин 50%, ислам 4%, христ 4%, шүтлэггүй 40% (2004)

Бичиг үсэгт тайлагдсан байдал: 99% (2003 est.)

Дотоодын нийт бүтээгдэхүүн: GDP/PPP (2007 est.): $8.42 тэрбум; нэг хүнд $3,200. 

ДНБ-ы өсөлт: 9.9%. Инфляци: 9%. Ажилгүйдэл: 3%. Хагалсан газрын хэмжээ1%. 

Ажиллах хүч: 1.042 сая; Үүнээс ХАА-д  39.9%, аж үйлдвэрийн салбарт 11.7%, үйлчилгээ 49.4%, (2006). 

Экспорт: $1.889 тэрбум  (2007 est.): 

Импорт: $2.117 c.i.f. (2007 est.):  

Гадаад худалдааны гол түнш: China, U.S., Canada, Russia (2006).

Харилцаа холбоо: Telephone: хэрэглэгч: 158,900 (2006); үүрэн телефоны хэрэглэгч: 775,300 (2006). 

радио станц: AM 7, FM 115 (includes 20 National radio broadcaster repeaters), shortwave 4 (2006). 

Радио сонсогч: 155,900 (1999). 

Интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISPs): 298 (2007). Интернет хэрэглэгч: 268,300 (2005).

Зам тээвэр:  total: 49,250 km; хатуу хучилттай: 1,724 km; ердийн зам: 47,526 km (2002). 

Нисэх онгоцны буудал: 44 (2007).

 

Сэтгэгдэлүүд:

1. Соёл (зочин) | 2009-11-03 13:09:47
Хүн амын 1% орос хятад гэдэг нь сайн бна шдээ Энэ том 2 гүрний дунд бгаа гэхэд Тэгэхдээ худлаа бхаа
2. good luck (зочин) | 2009-11-03 14:03:27
Oyunlag buguud heregtei yum bichdeg gants blog baigaam daa. Keep your good work.
3. Өвлийн өвөө anjigai | 2009-11-03 15:43:16
Манайх ер нь жил ирэх бүр л ахиж байгаа.
4. Ганхүү | 2009-11-03 23:22:33
энэ их дажгүй блогоо хэхэ
5. Ууганаа | 2009-11-04 09:55:59
goy medeelel bn, heregtei,
6. UUganaa (зочин) | 2009-11-21 12:04:51
nadaa ih hereg bolson shu ene medeelel, blog uurchlugdsun bn uu? skin? uul n urdniih n ih davgui bsn yumsan,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.