
Хас тэмдгийг Гитлер анх санаачилж нийтийн хүртээл болгосон гэж боддог олон хүн үздэг байх. Гэвч хас нь нарийн учир жанцантай монгол үндэсний соёлын үнэт өв аж.
Түмэн насан буюу хас тэмдэг дэлхий дахинд тархсан хэдий ч Монголд газар сайгүй хүрлийн үеэс бүр түүнээс ч эрт хад чулуунд сийлэгдэн, хүрэл, зэсээр цутгагдан үлдсэн байна.

Хас тэмдэг нь мөнөөх Хойт цэнхэрийн хоёр тэмдгийн гайхамшигтай уран нийлбэр загвар болох нь илт.
«Хас» гэдэг нь хоёр хос юм гэсэн монгол үг байна. Нэг эр тэмдэгтэй хоёр эм тэмдэг нийлүүлж хос болгоод, түүнийг дахин хослосноор сая «хас» болно.
Эртний монгол хэлэнд шинэ үг бүрэлдэх, ёсон, үнэхээр гайхамшигтай. Маш арвич хялбар замаар цоо шинэ утгатай үг бий болгоно.
Жишээ нь, цас шиг цагаан юмыг цаас гэнэ, цаасан дээр бичсэн хуулийг цааз гэнэ.
Түүнчлэн, үг-үсэг-үзэг байна. Нэг авиа өөрчлөхөд л болж байна. Хас нь “хоёр хос” гэсэн л үг байна.
Түүнд уран сайхны амт таашаал шингэснээс гадна ертөнцийн зүй тогтлын тухай түнзгий төсөөлөл, арга билгийн ухааны үндсэн эарчмууд тусгагдсан байна.
Уг загвар дүрсэнд ертөнцийн тогтмол чанар болон хувьсан өөрчлөгдөх хөдөлгөөн нэгэн зэрэг илэрхийлэгдэж, энэ тэнцвэрт чанар, хөдөлгөөний үндэс нь хосмол шинж төлөвт байна гэдгийг товч тодорхой, гойд уран санаатай тэмдэглэн үзүүлж чадсанаар хас тэмдэг нь хийсвэр сэтгэлгээ, зөн билгийн аяст их нийцсэн, ертөнцийн нууц шинжүүдийг хөндөж, хүний бодол санааг өөрийн эрхгүй татдаг увидастай.
Манай үндэсний тэмдэг хасыг Германы рейх зээлдэн авснаар нэр төр, утга учирт нь сэв сууж бид ч учрыг тайлбарлан таниулахын оронд цэрвэн зайлж сууж. Энэ буруу.
Унаган тэмдэг хасынхаа шавхагдашгүй нарийн учрыг ухан мэдэж, сэргээн хэрэглэх нь зүйтэй мэт.
Германчууд хасыг авсны учир гэвэл Германы өвөг дээдэс аричууд Их говьд оршин амьдарч байгаад гэнэтийн нэгэн сүйрлийн улмаас цацагдан тарсан, тэгээд уугуул нутгийнхаа бэлэг тэмдгийг авах ёстой юм, хас тэмдэг нь Германы язгуур, үнэнийг илэрхийлнэ гэсэн эртний домогт үндэслэсэн билээ.
Жинхэнэ үнэн нь гэвэл Германы өвөг дээдэс готууд нь хүннү нар манай эриний эхээр баруун зүг дайлан нүүхэд холбоотон нь болж угтан учрах үедээ, тэднээс хас тэмдгийг бас бус соёлын өвийн хамт мэдэж авсан юм.
Хуучин баруун гэгдэх Германы Мюнцингенд хүн нарын жолоодогч Аттилагийн хөшөөг босгосон нъ бас учиртай. 5-р зууны үес Аттила Рейн мөрний хөндийд довтлох үедээ нас барсан газар нь онголсон алтан хайрцагт шарилыг одоо эрж хайсаар байгаа нь тодорхой.
Баруун зүг нүүн одож замхарсан Хүн гүрний нэгэн хэсгийн ул мөрийг тодруулах нь манай түүхийн ухааны нэг чиглэл байлтай. Хас тэмдэг нь үнэхээр «язгуур үнэнийг» илэрхийлнэ.
Энэ дүрс нь ертөнцийн махбодийн үүсгэн бүрдүүлэгч хүч чадал, сүнс сүлдний оршин ахуй байх нь логик сэтгэлгээний гадуур буюу дээгүүр байх чанар ертөнцийн мөнхийн хувьсал хөгжил эргэлт хөрвөл, эсрэг тэсрэгийн зөрчил тэмдэл, нэгдэл нь үнэмлэхүй, орших хорвоог бүрдүүлж буй зэргийн уран загварын хэлээр үзүүлнэ.
Буддизмд энэ нь нирваан дүр олж гэгээрсэн хүнийг төлөөлдөг байна.
Уулзвар цэг нь хүн, түүний амьдрал, дөрвөн үзүүр нь ирээдүйд бурхны орон, тамын орон зэргийн дөрвөн оронд төрөх боломж, харин цацраг шугам нугарсан буй нь нэгэнт гэгээрсэн хүн дахин төрөл авахгүйгээр бурхан болсныг үзүүлдэг юм байна.
Ер нь хас тэмдгийн нэн онцгой чанар нь, түүгээр ямар ч нарийн төсөөлөл, онолыг загварчилж болдогт оршино.
Онолын физик болон космологийн нэн шинэхэн ололтыг ч нэгэн зэрэг дүрсэлж чадна. Ертөнц анх цэг байж.
Дараа нь тэсрэлт болж, тодорхой төлөвгүй байсан цэг маань, өөрөөр хэлбэл огт оргүй юмнаас ертөнц тэлж үүссэн.
Анхны мөчид ертөнцөд ганцхан хүч үйлчилж байсан. Сүүлд нь нэг хүч маань таталцлын. цахилгаан соронзон зэрэг дөрвөн хүчинд задарч тэдгээр нь одоо үйлчилж байна гэж дээр дурдсан нарийн ухаанууд айлддаг.
Хэрэв үнэн бол хас тэмдэг бэлээхэн бүх зүйлийг дүрсэлж л байна. Цацраг шугамууд хугарч байгаа нь ертөнцийн 4 хүчний тогтмолууд цаг хугацаанд өөрчлөгдөж буйг зааж байх болзошгүй бөгөөд физикчид ч үүнийг үгүйсгэхгүй байна.
Онолын физикт үзэгдэл юмсыг хялбар ойлгомжтой дүрсэлж үзүүлэх гэж их зовдог бөгөөд Фейнманы загвар мэтийн зүйл байх боловч хас тэмдэг шиг нийтлэг ерөнхий тулгуур загвар хараахан байхгүй байна.
Хас тэмдгийг тэд дахин зээлдэхэд болохгүй гэх газаргүй.
Энэ чиглэлд ч Барууны эрдэмтэд явж буй бөгөөд Нильс Бор хувийнхаа номын тамганд соёмбонд ордог арга билгийн тэмдгийг зээлдсэн бөгөөд «эсрэг тэсрэг нь эерэг сөрөгтөө бус, нөхөн бүрэлдүүлмой» гэж европын диалектикийн агуулгаас хальж, арга билгийн ухааны жинхэнэ утгаар ярьж хэлдэг суут эрдэмтэн байв.
Дээр дурдсан Ф.Капра Дорно дахины нууц ухааны бараг бүхий л дүрс тэмдгийг онолын физиктэй харьцуулан авч үзсзн боловч хас тэмдгийг орхигдуулсан нь харамсалтай.
Эртний Грект хасыг бүүр МЭӨ 5-р зуунд мэдэж байжээ. Үүнд гайхах зүйлгүй. Эртний нүүдэлчид Грекийн еоёлтой өргөн харилцаатай байсан нь олон талаар нотлогддог.
Тэр цагт нэгэнт бүрнээ боловсорсон хас тэмдэг зээлдэгдсэн биз. Оюуны ололтоо илэрхийлсэн энэ загвар тэмдгийнхээ оронд хүн нар мөн нэлээд зүйл зээлдсэний ул мөр одоо ч бий.
Орчин үеийн монгол хэлэнд Грекийн төмрийн үйлдвэрлэлийн нэр томьео хадгалагдсан бөгөөд тэндээс зээлдсэн төмрийн технологийг Хүн хүрэн цаащид мащ нарийвчлан боловсруулж үүнийхээ хүчээр Өвөг Монгол улс Хятадтай стратегийн тэнцвэр олж, эрх тэгш харьцаж байжээ.
Эртний хятадын тайлж уншихуйя бэрх зарим бичигг төмрийн технологийг хойт зүгийн нүүдэлчдээс зээлдсэнийг дурдсан мэт зүйл байх шиг харагддаг.
Дорно дахины судлаач нэрт эрдэмтэн В.Эберхардт бичихдээ, хятадууд өмсдөг өмд, суудаг сандлаас авахуулаад хөлөг дээр нааддаг оюун ухааны өрсөлдөөнд тоглоомоо хүртэл хүн нараас зээлдэн авсныг нотолсон байдаг. Төмөрлөгийн үйлдвэрлэл эдгээр зээлдсэн юмны нэг байж болох.
Ямар боловч арга билгийн ухааны үндсийг хятадууд, улмаар Дорно дахины улс түмэн, өвөг монгол нүүдэлчдээс зээлдэн өвлөж авсан болно.
Арга билгийн ухааны хамгийн эртний язгуур дурсгалууд зөвхөн Монголын нутагт бий, Өөр хаана ч байхгүй нь нэгэнт тодорхой байна.
Хятадад арга билгийн ухаан «И цзин» буюу «хувьсахуйн ном» хэмээх гүн ухаан, мэргэ төлгийн ном гэв гэнэт бий болжээ.
Үүнээс өмнөх эх сурвалж нь Хятадад огт байхгүй бөгөөд нэгэн. улсын соёлд ямар нэг зүйл гэнэт бий болох нь шууд зээлдэгдсэний шинж байдаг.
Хятадад арга билгийн ухаан үүсч хөгжихөд Энэтхэг, Ираны сэтгэлгээ нөлөөлсөн байх гэж зрдэмтэд таамаглах боловч энэ нь ямарч нотолгоогүй үлдсээр иржээ.
Энэ тухай Зөвлөлтийн эрдэмтэн А. С. Васильевын «Хятад сэтгэлгээний үүсэл гарвалын асуудал» номонд тодорхой бий. Хятадууд 2300 орчим жилийн өмнө шууд л Инь-янь буюу арга билгийг номлож эхэлсэн юм.
Тухайн үеийн Энэтхэг, Ираны гүн ухаан, шашинд ингэж ертөнцийн хосмол чанарын тухай авч үзэхүйц тодорхой үндэс байгаагүй юм.
Буддын сургаал, арга билгийн ухаан хоёр их хожим нэгдэн нийлсэн бөгөөд өнөө ч үндсэндээ бие даан оршино.
Тэгвэл арга билгийн ухааны нэгэнт нарийн боловсорсон үндэс зөвхөн нүүдэлчдэд байжээ гэдгийг бид дээр харсан.
«И цзин» тарсан он цаг. Хүннү гүрэн үүссэн он цагтай авцалдаж байгаа нь тохиолдлын бус.
Хятад улсад хойт зүгийн нөлөө хэтэрхий их болсныг сэрэмжлэн болгоомжлуулж байсан нь түүхэнд үлдсэн бөгөөд түмэн газрын цагаан хэрмийг босгохдоо цэргийн довтолгооноос гадна бусад олон талын нөлөөллөөс хамгаалах, худалдаа харилцааг хязгаарлах зорилготой байсан нь бараг тодорхой зүйл.
Хятад гүн ухааны анхны ном зохиолыг судлаачид инь-яний тухайд авч үзэхдээ Хятадын мэргэд нэг л мэдэхгүй юмаа буюу бусдын амаар будаа идсэн зүйлээ дутуу ойлтож, буруу зөрүү бичээд байна уу даа гэсэн сэтгэгдэл төрдгийг дурддаг юм.
Зээлдмэл онол сургаал заавал будлиулдгийн жишээ энэ бас мөн.
Хас хэмээх үг мэдэхгүй монгол хүн байхгүй нь лавтай. Харин энэ үг нэр ба үйл үгийн аль алиныг илэрхийлэх боловч энд зөвхөн нэр үг болохынх нь хувьд буюу хас хээ чухам ямар утга агуулга иллэрхийлдгийг ухаант нэгэн хүнээс сонссоноо уншигчдад дуулгахыг хичээлээ.
1973 оны зун Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт явахдаа, олон жил бурхны ном шимтэн үзэж ухаан задарч гүйцсэн болов уу гэлтэй Гомбосүрэн умзад хэмээх буян заяа нь тэгширсэн нэгэн сайхан хүнтэй танилцаж бараг өдөржин хууч хөөрч олон сонин зүйл яриулж билээ.
Ингэж ярилцах зуур тэрбээр цаасны өөдсөн дээр хас зурж, үүний учрыг мэдэх үү? гэхэд хариулж чадсангүй.
Гомбосүрэн гуай: Одоогийн багачууд та нар юм бага сонирхдог, тэгээд хээ тэмдэг, тамгыг хооронд нь ялгахаа больсон улс даа. Хас, сүйх, өлзий чинь тэмдэг биш хээ, харин ланз бол үсэг шүү дээ. Манай энэ ертөнц чинь хий, ус, шороо, гал гэсэн дөрвөн махбодоос бүтдэг юм. Тэдгээрээс хамгийн их нь хий, хамгийн бага нь гал. Энэ дөрвөн махбодыг хас хээгээр төлөөлдөг учиртай.
Нойтон сормуустай бүхэн (хүнийг ингэж нэрлэдэг гэнэ) сав ертөнцдөө залбирч явах ёстой. Хэрэв эс дээдэлбээс насанд нь цөв, буянд нь тотгор учирдаг.
Тийм болохоор хасыг Осоржамаа (нарны бурхныг ннгэж нэрлэдэг гэнэ) бурхнаас дутуугүй хүндлэн тахиж байх учиртай гэж ярьсан нь санаанаас гардаггүй юм.
Умзад гуайн ярьснаас үүдэн бодож байхад, дорно зүгийн бурхан шашинтан бүхэн хасыг эрхэмлэсээр олон мянган жил болж, одоо ч энэ эрхэм хээг дээдэлсээр байна.
Монголчууд бидннй эртнээс эрхэмлэсээр ирсэн энэ хээг хувьсгалын дараа бүр ч дээдэлж, 1922 оноос 1925 оны гуравдугаар сарын еснийг хүртэл МАХН-ын Төв Хорооны тэмдгийн төв дунд байрлуулж хэрэглэсээр байжээ.
1925 оны хавраас эхлэн МАХН-ын Төв Хорооны тэмдгийн дунд байрлуулсан хасыг сольсон нь ямар учиртайг тайлбарласан зүйл одоо хэр байдаггүй юм.
Гэвч жирийн ард иргэд хуучин байдлаараа гэрийнхээ эсгий үүд, хүүхдийн дээл, тэрлэгний мөрөнд хас дүрсэлж, бод малдаа хас тамга дарсаар 1938 он хүрсэн байна.
Энэ үед дэлхий дахины улс төрийн байдал хурцдаж, цэрэг дайны заналхийлэл хүн төрөлхтнийг түгшээж байсан бөгөөд их бага олон улс гүрэн дайныг эсэргүүцэн тэмцэж байв.
1938 оны наймдугаар сарын гурванд манай улсын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч, Дотоод явдлын яам, Цэргийн яамны сайд, Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, өрлөг жанжин (маршал) X. Чойбалсан-гаас МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д. Лувсаншарав, Б. Баасанжав нарт албан тоот бичиг илгээж «Эдүгээ хот, хөдөөгийн зарим ардуудаас хашааны хаалга ба гэрийн үүд, малын им тэмдэг зэргүүдэд хас тэмдэг хэрэглэх явдал олонтаа байх бөгөөд энэхүү тэмдэг нь харгис хөрөнгөтөн нарын тэмдэг болох тул манай хувьсгалт ард түмнээс үүнийг хэрэглэх нь нийлэмжгүй болох тухай үүний урьд Хотыг захирах яамнаас 31 тоот тушаалаар хэрэглэж үл болохоор зарласан боловч мөн хэвээр үргэлжлэн байх учир энэ тухай суртал таниулгын ажлыг ардын дотор явуулан ийнхүү хэрэглэх явдлыг бүрмөсөн устгаж дагаж явуулахыг эрсүгэй!» хэмээн «зарлиг» буулгасан боловч ард олон хас хээг хэрэглэсээр л байв.
Хүмүүсийн ярианаас сонсвол, 1939, 1945 оны дайны үед Дорнод аймгийн нутгаар явж байсан Зөвлөлтийн армийн дайчид, дарга захирагч нар нутгийн айлуудын гэрийн эсгий үүдэнд хас дүрсэлснийг хараад зарим нь зэвүүцэж, юуны учир ийм байгааг асууж лавладаг байсан гэнэ.
Хэдийгээр хэсэг зуур дайнч этгээдийн сүлд тэмдэг болж тархсан боловч өнө эртнээс хүн ардын маань дээдлэн биширсээр ирсэн гайхамшигт энэ хээ өнөөдөр өөрчлөлт, шинэчлэлийн бүлээн салхитай учирсны үрээр түүнийг хэн боловч хүссэи зүйлдээ айх аюулгүй чөлөөтэй хэрэглэх болсон нь их завшаан юм.
холбоотой мэдээлэл:
Илүү дэлгэрэнгүйг энэ блогоос үзнэ үү.
Мэдээллийн эх сурвалж: Монгол ёс заншлын их тайлбар толь ху 722-727

Сэтгэгдэлүүд:
Харин одоо хасыг сүлдэндээ залах цаг болсон гэж олон хүн үздэг юм билээ.
Сэтгэгдэл үлдээх: