Өмнөх нийтлэлдээ Монголын эзэнт гүрний талаар цухас дурдаад орхисон билээ. Тэрхүү нийтлэл маань нилээн дутуу дулимаг болсон тул үргэлжлэлийг нь гаргав...
Энэ удаадаа орос сайтаас туусан хэдэн зургаа нэмэлт болгож орууллаа.

Хүнийг жоохон тиймэрхүү дүрсэлсэн юм шиг байгаа юм. Бас зэвсэг хуяг дуулга энэ тэр нь ч гэсэн оросуудын төсөөлөл гэж ойлгосон.

Яах вэ. Байж болохоор... Надад л ингэж санагдав.


Зүрчидийн Алтан улсын нийслэл Кайфин хотыг бүсэлсэн нь... Бас дажгүй.

Энэ зургийг янзлаад оруулчихвал болох гээд байна. Бас дажгүй байгаа биз...

Бодвол хэн нэг монгол хааныг дүрсэлсэн бололтой юм...

Бат ханы их цэрэг Киев хотыг бүсэлсэн нь...
Киев тухайн үедээ Оросын нийслэл гэмээр том хот байж л дээ. Харин одоо бол Украйн улсын нийслэл...

Сибирийн хант улсыг Ермакийн хэдэн зуун галт зэвсэгтэй дээрэмчид түлхэн унагаж Орост нэгтгэсэн... Гашуун боловч үнэн түүх... Технологийн хоцрогдол ийм л үр дүнд хүргэжээ.

Эрт балар цагийн их гүрнүүдээс Персийн их гүрнийг ерөөсөө оруулаагүй байна лээ. Ийм болохоор нэхэн орууллаа. Энэ их гүрэн нь 2500 жилийн өмнө Ази, Европт байгаагүй тийм их нутаг дэвсгэрийг нэгтгэсэн том улс байлаа. Хожим нь Арабуудад эзлэгдэх хүртлээ эртний Ром, Византийн их гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хүчирхэг байсан. Арабуудад эзлэгдсэн хойноо ч арабын шашныг хүлээн авсан ч уусаад алга болчихсонгүй...
Шашны хувьд бусад олонх болсон мусульманчуудаас өөр шийтийн урсгалыг шүтдэг байна. Соёлоороо ч арабуудаас дутахгүй аж...

100 гаран жил оршин тогтносон Төмөрийн улс. Энэ улсыг Цагаадайн улсын монголчуудад Хүргэн хаан гэгдэж байсан доголон Төмөр байгуулсан юм. Тэрээр нэг ч удаагийн дайн тулаанд ялагдаж үзээгүй, мөн хатуу харгис гэдгээрээ алдартай.Өрнө дахин түүнийг Тамерлан гэж алдаршуулж байсан юм. Гэхдээ би түүнийг Төмөр гэсэн монгол нэрээр нь нэрлэв...
Түүнтэй холбоотой нэгэн сонирхууштай түүх бол Монголын түүхэнд Буяншир гэж тэмдэглэгдсэн Өлзийттөмөр хаан Төмөрийн улстай хамтран хятадын Мин улсыг довтлох гэж байсан гэдэг.
Тэр үед Төмөр энэ дайнд эрчимтэй бэлтгэж байгаад 1405 онд нас барсан юм. Хаана ч билээ дээ Мин улсад довтлоход хэрэглэх гэж байсан ихээхэн зэр зэвсэг хадгалагдаж байдаг гэнэ билээ.
Мөн тэр үед Мин улсын хятадууд Төмөр хүргэн хааныг дайлаар ирэх гэж байгааг сонсоод өмдөндөө шээс алдаж байсан гэдэг юм билээ. Хятадын л аз болсон хэрэг...

Францын колони: Энэ улсыг агуусаад байх нь хаашаа юм. Гэхдээ дэлхийн том гүрнүүдийн нэг...

Газарзүйн их нээлтүүдийн дараахан үе бол Испаний түүхийн Алтан үе яах аргагүй мөн... Тэд Бразилаас бусад Өмнөд Америк, Төв болон хойд америкт асар том колони эзэмшилтэй байсан юм.
Тус бүр хэдэн сая хүн амтай байсан Инк, Ацтекийн гүрнүүд Испаний галт зэвсэг бүхий хэдэн зуун хүнтэй бяцхан армиудад эзлэгдэж байсан гээд боддоо.

Европийн Бяцхан голландчууд бага улс хэрнээ одоогийн Индонез, Суринам, Шри Ланка зэргийг дангаараа хянаж өөрсдөөсөө хэдэн арав дахин их нутагт хэдэн арав дахин их хүн амыг захирч байжээ.

Байж болох хувилбар.Гитлерийн Германы эзэлж авсан нутаг...
Гэхдээ л тэр ялагдсан...


Сэтгэгдэлүүд:
Учир нь Чингисийн угсааны хүн биш байсан тул ноёдууд зөвшөөрөхгүй байжээ. Иймд Чингисийн угсааны Махмуд гэдэг хүнийг нэр төдий хаанд өргөмжилж өөрөө Эмир буюу ерөнхий сайд маягаар улсын хэргийг удирдаж байв.
Мөн өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Чингисийн угсааны хатан авч Хүргэн цолтой болжээ.
Иймд зарим түүхчид Төмөр Хүргэн ч гэж нэрлэдэг юм билээ.
Доголон Төмөр Хятад руу дайрахын өмнө ард талаа найдвартай бэхжүүлж байгаа нь энэ гээд Ирак, Турк, Египетийн нутагт хэтэрхий их цаг алдсан байгаа юм.
Бэлтгэл ажлаа хийсээр байгаад үндсэн зорилгоо биелүүлж амжаагүй гэх үү дээ.
Доголон Төмөрийн хүчирхэгжлийн жилүүд бол бидний Монголчуудын хувьд дотроо Халх_ойрад гэж хоёр хуваагдан иргэний дайнд автсан, Гаднаасаа Мин улсын цэргийн довтолгоонд өртсөн туйлын хүнд он жилүүд байсан юм. Ганцхан жишээ дурдахад Мин улсын Юн-лэ хаан Монголд 5 удаа довтолж тухай бүрдээ олон мянган ард иргэдийг алж хядан дээрэмдэж байсан. Зөвхөн нэг удаагийн дайнд 200 мянган хүн, сая илүү мал олзолж байсан түүх байдаг.
Энэ хэцүү он жилүүдэд Доголон Төмөрийн зүгээс Мин улсад довтлох эсэх нь Монголчуудын хувьд амин чухал ач холбогдолтой байсан боловч харамсалтай нь хэрэгжээгүй юм.
Өлзийттөмөр хаан өөрөө хятадуудтай байлдаж яваад амиа алдсан гэдэг.
Учир нь Алтан Ордны Улсыг 3 удаа цохиж хүчийг нь дахин сэхэхгүй болтол сулруулснаар Москвагийн Вант улсын хүчирхэгжих замыг засч өгсөн юм.
Доголон Төмөр сайн жанжин байсан боловч, сайн улс төрч байгаагүй нь харагддаг. Ийм ч учраас нэг эзэлсэн нутагтаа дахин дахин дайн хийхээс аргагүйд хүрч байсан юм. Тэгээд ч улс нь түүнийг нас барснаас хойш удалгүй сулран доройтсоор Бабур хааны үед Узбекүүдэд эзлэгдэн мөхсөн юм
Өөрөөр хайж болох л байх.
Сэтгэгдэл үлдээх: