Архины шалтгаант оюун ухааны хомсдол

Архины шалтгаант оюун ухааны хомсдол

( алкогольная олигофрения )

Эцэг, эх хоёрын хэн нэгийн буюу хоёулангийн согтуу үед олсон хүүхдүүдийн мэдрэл сэтгэц нь төрөлхийн согогтой, оюун ухаан нь хомсдолтой, авир араншин нь гажигтай, бас нэг буюу хэд хэдэн эрхтэний төрөлхийн согогтой байдгийг эрдэмтэд эрт дээр үеэс ажиглан, бүтээллүүддээ тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

Үр тогтох өдөр ууж согтуурсан эцэг эхчүүдээс оюуны хомсдолтой хүүхэд төрдөг болохыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анагаах ухааны эцэг хэмээн нэрлэгддэг Гиппократ, тэрчлэн согтоох ундаа хэтрүүлэн хэрэглэгчдийн үр угсаанд оюуны хомсдол удамшин дамждаг болохыг Чарьлз Дарвины өвөг эцэг хэмээн Эразм Дарвин, тэрчлэн усан тэнэг (идиот) буюу хамгийн хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой хүүхдүүдийн бүх эцэг эхчүүдийн 33 хувь нь архи уудаг байсныг, бас 10 хувь нь согтуу үедээ хүүхэд олсныг эмч Морозов, тэрчлэн бага хэмжээний буюу 1,2-4 грамм архийг жирэмсэн эхчүүдийн венийн судсанд тарихад минутын дараа тэр архи эхсээр нэвтрэн хүйн цусанд орж улмаар ургийн бие махбодоор тархан бие сэтгэцийг хордуулан гэмтээдэг болохыг Америкийн судлаач Уолтмен нар тус тус тогтоосон байдаг.

Оюун ухааны хомсдолтой хүүхдэд зориулсан нэгэн тусгай сургуулийн сурагчдийн 800 эцэг эхээс тусгай боловсруулсан санал асуулгаар согтуурлын хор уршгийг тогтооход чиглэсэн Зорин Балаян, Виктор Казьмин нарын судалгаанаас үзэхэд тэдгээр эцэг эхийн 90% нь согтуу байдалд хүүхэд олжээ.

Харамсалтай нь эдгээр эцэг, эхчүүд согтуу байдалд үр тогтохын хор уршигийн талаар юу ч мэдэхгүй байсан байна.

Согтоох ундааны зүйл буюу архи дараах замуудаар дамжин урагт нөлөөлж оюуны хомсдлыг үүсгэнэ. Үүнд:

1. Архины шалтгаант эмгэгтэй бэлгийн эсээс үр тогтоход оюуны хомсдолтой хүүхэд төрнө.

2. Жирэмсэн эхчүүд согтоох ундааны зүйл хэрэглэхэд уусан архи эхсээр дамжин үр хөврөл буюу урагт нөлөөлж оюуны хомсдол үүсгэнэ.

3. Хөхүүл хүүхэдтэй эхчүүд согтоох ундааны зүйл байнга хэтрүүлэн хэрэглэвэл уусан архи хөхний сүүгээр дамжин хүүхдийн тархинд нөлөөлж хөнгөн оюуны хомсдлыг үүсгэнэ.

4. Эцэг эхчүүдийн согтоох ундааны зүйлийг тогтмол хэтрүүлэн хэрэглэвээс хүүхдүүд нь хүмүүжлээр доголдон оюун сэтгэлгээний хөгжил нь саатаж болно.

Сэтгэгдэлүүд:

1. Moonrider | 2009-10-18 17:46:27
Тэгэхээр хомсдолтой нөхдүүдийн нэлээдийнх нь аав ээжүүд архичин гарууд байжээ дээ.
2. Moonrider | 2009-10-18 17:48:17
Сайн уу. Dream; ойрд яагаад харагдахгүй байсан юм?
3. dream | 2009-10-18 19:14:55
yag tegj helj bolohgvi ldee. homsdol vvsgeh ochnoon shaltgaan bdgiin gants n l arhi bgaam
4. dream | 2009-10-19 01:35:55
ene blog zagvaraa oor bolgoj bolkumu? unshihad aimr tamtain bn
bvgd shavaaraldaad unshih hvsel torkvin
5. jagii12 | 2009-10-19 04:13:40
tiim huuhduudiig harhaar orovdmoor.deer ued sonsoj baisan yum baina Germand ur hovrold shinjilgee hiigeed homsdoltoi huuhed garah bol abort hiideg gej ter unen bolovuu?
blogiin zagvar Dreamiin helsen unen shuu huuchin ni goyo baisanshdee unshihad uramtai.neg dor boognorood unshih sonirhol buuraadiihiin
6. dream | 2009-10-19 18:30:52
za teer harjiinuu tovarishaa zagvaraa soli!!!!! bi boslogo gargiishvv ingeed bval chen

Jaagii12: vnen vnen. odoo ch bas tiim onosh tavidag. er n hvvhed sogogtoi bgaa gvig ehsiin shinjilgeenees medej boldog gsn.
7. solongoo (зочин) | 2009-10-19 18:57:39
germany d vr howrold shinjilgee hiilgeed homsdoltoi hvvhdiig meddeg bolson gej hudlaa bhaa tegwel yagaad germany d torolhiin sogogtoi hvvhdvvd ymar ih geech hvvhnvvd ni zaluudaa zugaazaj zengej hugshurswun hoinoo hvvhed gargaal ted nar ni setgeziin sogogtoi hoorondoo mash adilhan hvvhdvvd bdgiin uridchilan meddeg bsan bo yu gej tiim hvvhdvvd gargaj nasaaraa uuursdiiguu zowooh wee deee
8. dream | 2009-10-20 01:09:25
solongoo: onoshloj boldog gehdee abort hiideggvi gj sonsoj bsiim bn. tanai hvvhed sogogtoi bnaa... harin bid helj ogj chadagaas bish hvn alj chadku gesen maygiin yum heldeg shig bnlee.
bas chinii ter hoorondoo adilhan gj bgaa hvvhdvvdiin huvid yag yu n adilhan yum boloo?gadaad torh n hervee adilhan bol down syndrome gj ovchin bj medeh yum.
9. Moonrider | 2009-10-20 09:32:50
dream: Блогийн загварыг солих талаар бодож байгаа.
Ганцхан санаанд таарах загвар олдохгүй байна.
Тэр болтол бослого гаргах санаагаа хойш нь тавьж бай...
10. dream | 2009-10-20 13:31:42
yadj ooroor solichihoo ene ayagvi uramgvi zagvar bn!!!

medegdel hiisen BI
11. Ууганаа | 2009-10-21 13:24:36
hey manai dream end bgaamu? kekeke,
12. dream | 2009-10-21 22:33:23
uuganaa egch: thhh :d

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.