Монгол орны нуурууд

Монгол орны хэмжээгээр саяхныг хүртэл 3500 гаран нуур тоологдож байсан ба уур амьсгалын нөхцөл байдлаас хамааран энэ нэлээн хэлбэлздэг байна.

Эдгээр нуурууд нь Монгол оронд 0.1 км.кв-аас дээш талбайтай 3500 гаран байгаа ба нийт талбай нь 15640 км кв буюу манай орны нийт нутаг дэвсгэрийн 1 хувийг эзэлдэг байна. 

Монгол орны нууруудын талбайн ангилал

Нуурын ангилал /км кв/ Талбай/км кв/

Бүх нуурын тоонд

эзлэх хувь

Бүх нуурын талбайд

эзлэх хувь

маш жижиг /0.1-1/ 1021 85 6.5
бага /1.1-10/ 1182 13.1 7.5
багавтар /10-50/ 58,3 0.3 3.5
дунд /50-100/ 723 0.4 4.5
томоохон /100-1000/ 3041 0.2 19.4
том /1000-аас дээш/ 9090 58.6

100 км.кв-аас дээш талбайтай нууруудад Ачит, Үүрэг, Орог, Бөөнцагаан, Сангийн далай, Буйр, Тэлмэн,

1000 км.кв-аас дээш талбайтай нууруудад Хяргас, Хөвсгөл, Увс, Хар-Ус  нуурууд орно.

Монгол орны нууруудын гарал үүслийн ангилал

Гарал үүсэл Тайлбар
Тектоник хөдөлгөөнөөр үүссэн нуур Тектоникийн хөдөлгөөний үед газрын гадарга шилжиж зөрөгт хотос буюу хотгор үүсдэг. Энэ нь голдуу гүнзгий, гонзгой хэлбэртэй, томоохон талбай эзлэн оршдог  ба манай орны Хөвсгөл, Хяргас, Хар-Ус, Увс, Дархадын нуурууд энэ хэлбэрийн гарал үүсэлтэй.
Галт уулын гаралтай нуур Галт уулын өрх тогоон дотор эсвэл голын ус галт уулын лааванд хаагдсанаар тунаж тогтсон нууруудыг оруулдаг. Хорго, Гичгэнэ, Уран Тогоо зэрэг нуурууд хамрагдана. 
Мөсөн голын гаралтай нуур Өндөр уулархаг нутгуудаар элбэг байдаг ба ийм нуурууд нь морены хурдас голыг хааж боосноос эсвэл мөсдлийн хунхад /хөндий/ үүсдэг. Толбо, Хотон, Даян, Хагийн хар нуурууд багтана.
Цөмөрлөөс үүссэн нуур Хөндийлж /агуй/ эсвэл суффозийн дулааны хөндийлжийн гаралтай. Ийм нуурууд Монгол орны зүүн хойд нутгаар их тархсан ба жижиг хэмжээтэй байна.
Салхины үйл ажиллагаа Голдуу хуурай уур амьсгалтай говь цөл нутагт тохиолдоно. Салхинд туугдаж ирсэн элс голын хөндийг хааснаас үүсдэг.
Хад чулуу, хажуугийн хурдас нурснаас үүсэх нуур Ийм төрлийн нуур ховор тохиолдох ба 1957 оны газар хөдлөлөөр үүссэн Оюут, Биндэрьяа нууруудыг энэ төрөлд хамааруулдаг.
Голын хөндийд тогтсон Гол гольдрилоо сольж урсах, эсвэл гол ширгэснээс үүсдэг.

Нууруудын усны гурим

Эртээ урьдын цагт буюу мэргэжлийн хэллэгээр бол дунд төрмөл /Мезозой/ -ийн сүүлч, гуравдагч галавын эхэн үед манай Монгол нутаг одоогийнхоос хамаагүй чийглэг уур амьсгалтай байсан учир том том нуурууд олонтой байжээ.

Одоогийн Их нууруудын хотгор болон Нууруудын хөндийн нууруудад эртний дэнж татам ул мөр их байдаг нь эрт цагт их устай байсныг нь гэрчилдэг байна. Их нууруудын хөндий гэдэг нь Алтай Хангайн завсарын уудам хотгор газрыг хэлдэг юм.Том том нуур их оршдог болохоор нэрнийх нь урд *Их* гэсэн чимэг оруулж өгсөн гэж байгаа.

Харин Нууруудын хөндий гэдэгт нь Хангай болон Говь-Алтайн нурууны хоорондох нутгийг хамруулдаг. Эндхийн нуурууд нь талбайгаараа жоохон. Хамгийн том нь Өмнөговь аймгийн нутаг дах Улаан нуур.

Үүний дараачаас хэсэг татарч байгаад дөрөвдөгч галавын мөстлөгийн үед дахин ус ихтэй болж байжээ. Мөстлөгийн дараах дулаан уур амьсгалтай үед мөсөн гол ухарч эхэлмэгц тэдгээр олон гол мөрөн нуурууд нь татрах буюу усны хэмжээ нь үлэмж багассан аж.

Үүнээс улбаалан *Монгол орны нууруудыг эрчимтэйгээр ширгэж байна* хэмээн гадаадын хэсэг эрдэмтэн нөхдүүд ном зохиолдоо тэмдэглэн үлдээсэн байдаг юм.

Ерөнхийдөө манай орны нуурууд нь хур бороо, гол мөрөн, гүний болон мөнх цас, мөсөн голоос эх авдаг юм. Говь цөлийн нутгуудаар ууршилт, усжуулалтаас болоод усаа ихээр алддаг юм байна.

Ууршилтын хувьд говьд жилд 1000-1200 мм байхад хээр ба ойт хээрийн бүсэд 500-1000 мм, уулсын зоо бэлд 500 хүрэхгүй хэмжээгээр ууршиж усаа алддаг байна.

Температурын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас улирлын ялгаа ихтэй. Гүехэн нуурууд зун ёроолдоо хүртэл халдаг байхад олонх нуурууд 7-8 сард эцэсдээ хүртэл халж 25-28 хэмтэй болдог.

Жижиг нуур 10-р сараас, том нуурууд 11-р сараас хөлдөж эхлээд 3 сар гартал мөс нь зузаарч байдаг гэнэ. Мөсний дундаж зузаан нь 1-1.5 метр байх боловч зарим нуурын мөс 1.5-2 метр хүртэл зузаан байдаг.

Тэрхүү их мөс 4-5 сараас хайлж эхэлдэг.

Усны найрлагын хувьд цэнгэг уст нуурууд нь ихэнхдээ гадагш урсгалтай /ямар нэг гол эх авдаг/ байдаг бол давстай нуурууд нь гадагш урсгалгүй байна. Давст нуурууд нь манай орны нийт нууруудын 70 гаруй хувийг эзлэх ба урагшлах тусам нэмэгддэг юм байна.

За ингээд жишээ болгож хэдэн томоохон нууруудын талаар жаахан юм тодруулахад...

Хяргас нуур

Хяргас нуур Хар ус нуурын системийн хамгийн нам дор орших нуур бөгөөд Алтай, Хангайн уулархаг нутгаас эх авах бараг бүх гол мөрдийн эцсийн цутгал болдог.

Талбай нь 1406 км.кв. Хамгийн урт нь 75 км, хамгийн өргөн нь 31 км, дундаж өргөн 19 км ба усны мандал нь 1028 м үнэмлэхүй өндөрт оршино.

Хяргас нуурын хотгор болон Хан хөхийн бэл хормойд нуурын татралтын далан дэнжүүд тод үзэгдэнэ. Дэнжүүдийн зарим нь 80-100м-н өндөрт байсан ул мөр байдаг.

Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам нь харьцангуй их хэрчигджээ. Нуурын уснаа Нуурын шугам, Цацарганы шугам, Могойн шугам гэх мэт хэд хэдэн хошуу түрж орсон байдаг.

Их нууруудын хотгорт орших нууруудаас харьцангуй гүн, хамгийн гүн нь 80м. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажуугаас эх аван урсах бүх гол мөрд Их нууруудын хотгорыг дамжин эцэст нь Айраг нуурт цутгаж, Айраг нуур нь илүүдэл усаа Хяргас нуурт цутгана. Нуурын ус 12-р сарын шувтрагар хөлдөж 4-р сард гэсдэг.

Говийн нууруудад Их нууруудын хөндийн бүлэг нууруудаас гадна нууруудийн хөндийн олон нуур багтана. Эзлэх талбайн хувьд томоохон нь Бөөн цагаан, Орог, Улаан нуурууд юм.

Бөөн цагаан

Уг нуур нь нууруудын хөндийн хамгийн том нь. Талбай нь 252км.кв. урт-24км, өргөн нь 16км, Усны мандал ДТД 1316м-т оршино.

Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй. Уг нуурын өмнө эрэгт Говь Алтайн Хар Аргалантын нурууны бэл ойрхон тулж оршдог. Уг нуураас зүүн тийш Адгийн цагаан нуур хүртэл цэнгэг, давстай олон нуурууд бий.

Орог

Хөндийн 2 дахь том нуур, Талбай нь 130км.кв , урт нь 30км, өргөн нь 8-9км. Эргийн байдөл тэгш талархаг боловч ургамалаар бэхлэгдсэн элсэн далан довцог олон.

Одоогийн түвшинээс 9.5м-н өндөрт эртний дэнж хэд хэд байдаг. Нуурын ус 11-р сард хөлдөж 4-р сарын эцсээр гэсдэг. Орогын гадагш урсгалгүй. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Түйн гол цутгадаг.

Улаан

Нууруудын хотгорын хамгийн зүүн талын хамгийн том нуур бөгөөд 1080м-н өндөрт орших Улаан нуурын хотгор, Нууруудын хөндийн хамгийн нам газар учраас их хэмжээний зузаан хурдас хуримтлагджээ.

Ялангуяа өндөрийн хотгорыг нилд нь дүүргэх говийн хурдас хуримтлагджээ. Нуур ямагт улаан туяатай байдаг тул уг нуурыг Улаан нуур гэжээ. Гадагш урсгалгүй.

Хангайн өвөр хажуугаас урсах Онгийн гол цутгах боловч усаа тэр бүр өгч үл чадна. Энэ нуурын гол тэжээл нь бараг байхгүй тул зарим жил тасарч тойром бүхий усан сан болдог.

Тэлмэн

Хангайн уулсад Хөвсгөлийн дараа орших том нуур бөгөөд талбай 194 км, урт 27.5км, өргөн нь 12.1км. 1789м-ийн өндөрт оршино.

Хангайн салбар уулсаас энэ нуурт хэд хэдэн горхи энэ нуурын хотгор уруу урсдаг боловч зөвхөн хоолойн гол хэмээх бяцхан гол цутгадаг. Хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш урсгалгүй ай сав, Хойд мөсөн далайн ай савын зааг болох Булнайн нуруу юм. Нуурт 2-3 жижиг арал бий.

Сангийн далай

1988м-ийн өндөрт оршино. Мандал нь хэдий өндөр боловч харьцах өндөр багатай. Эргийн хэрчигдэл ихтэй. Талбай нь 160км.кв. урт нь 32.5к, өргөн 13км. Сангийн далай нуурт цутгах гол мөрөн байхгүй.

Усны түвшин нь үндсэн тэжээл болох хур бороо, гүнийн уснаас хамаарна. 1905 оны газар хөдлөлт нуурын усны горимд ихээхэн өөрчлөлтийг оруулжээ.

Газар хөдлөлтийн үеэр усны нөөц үлэмж нэмэгдээд сүүлдээ татарсан байна. Энэ хугацаанд нуурын баруун талд нуурын захаас 1км зайд орших далайн овоо гэдэг толгой усанд автаж арал болжээ. Нуурын зүүн захад байсан Хар нүдэн булаг гэдэг арал живсэн байна.

Алтайн уулархаг нутаг нуур олонтаа боловч Хангай, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн, асар том нуурууд бахгүй. Хамгийн том нуур нь Ачит нуур.

Ачит

Баян-Өлгий болон Увс аймгийн зааг нутагт 211 км.кв. урт 30 км, өргөн 16 км, өндөр үнэмлэхүй 1464м. Ачит нуур нь Монгол Алтайн нурууны томоохон салбар болох Сийлхэм, Түргэний голын нурууны хур цаснаас эх авах Цагаан нуурын гол, Бөх мөрөн, Улиастай, Хатуугийн гол зэрэг хэд хэдэн голоор тэжээгдэнэ.

Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд цутгана. Ачит нуур нь тектоникийн гаралтай.

Иймээс эргэн тойрон өндөр уулсын дунд оршино. Нуурын эргээр усны татралтын хэд хэдэн дэнж ажиглагдана. 10 сарын сүүлчээс хөлдөж 5 сараас гэснэ.

Үүрэг

Алтайн салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хооронд тогтсон урсгал биш нуур.

Талбай 2233 км.кв, 1426 м-ийн өндөрт оршино. Урт 19 км өргөн 18 км. Эргээр 15-42 м-ийн өндөрт татралтын 4-6 далан үзэгдэнэ.

Үүрэг нуурт Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд хэдэн гол цутгах боловч ихэнхи нь түр зуурын урсгалтай, давстай. Сүүлчийн 30-аад жил нуурын усны давсжилтын горим өөрчлөгдөөгүй.

Толбо

Монгол Алтайн томоохон нуур бөгөөд 2080м-ийн үнэмлэхүй өндөрт оршино. Урт 21км, өргөн 6км, ил талбай 185км.кв.

Эргэн тойрон өндөр уулстай, давчуу хонхорт тогтсон учир булан тохой түрж орсон хошуу хойг их. Хэд хэдэн арал байдгаас том нь 4 м-ийн өндөртэй Бичгэний толгой. Өндөр уулсын дунд орших учраас намар эрт хөлдөж хавар орой цэлмэдэг.

Буйр

Монгол орны Дорнодод олон жижиг нуур байвч хамгийн том нь Буйр нуур Тектоникийн гаралтай, эргийн элэгдэл ихтэй.

Усны талбай 615 км.кв. урт 40 км, өргөн 20 км, гүн 10 м, дундаж гүн 6 м. Нуурын өмнөд хэсэгт усны түрэлт давалгаагаар тогтсон.

Томоохон элсэн далангууд байх ба тэдгээрийн завсар хооронд зарим үед жижиг нуурууд үүсдэг. Нуурын зүүн хойд эргээс Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гарна.

Буйр нуур нь Оршуун голоор дамжиж Далай нууртай холбогдоно. Маш цэнгэг устай.

Сэтгэгдэлүүд:

1. Moonrider | 2009-10-13 00:57:00
Байгаа ганц зурган дээр нь дарвал амьхандаа томоор харж болох байх...
2. buyanaa | 2009-10-13 01:11:12
hi
sonirholtoi medee oruulsand bayarllaa
gehdee zurag n tomoor garahgui bnaa
3. buyanaa | 2009-10-13 01:17:10
Oops! You don't have permission to view this photo. genee zurag uzeh gsn chine
4. Moonrider | 2009-10-13 01:27:48
Түрүүний зурагний алдааг засчихлаа. Одоо зүгээр үзэж болж байна.
5. buyanaa | 2009-10-13 02:57:39
uu bayarllaa odoo yostoi saihan tomoor haragdaj bna
6. Өвлийн өвөө anjigai | 2009-10-13 11:39:27
Сайхан мэдээлэл байна. Гялайла.
7. chimeg (зочин) | 2009-10-13 16:54:10
dandaa goe bichleg oruuldag shuu bayrlaa
8. Winterwood | 2009-10-14 00:22:25
Танин мэдэхүйн их замд минь олон сайхан мэдээлэл хүргэж, эх орныхоо тухайд мэдэхгүй олон зүйлийг нийтлэж байдагт талархаж явдаг шүү.
9. Амараа (зочин) | 2009-10-14 09:50:10
надад хэд хэдэн нуурын зураг байгаа. Боломжтой бол оруулж болно.
10. Moonrider | 2009-10-14 17:19:44
Амараа: Нууруудын зураг байгаа юм бол миний хаягаар явуулчих...
Би чиний нэрийг эх сурвалж дээрээ тавимз.

andlog_999@yahoo.comгэсэн хаягаар шүү...
11. altargana | 2009-10-19 05:03:38
уг нь сургуульд эх орны газар зүй судалсан ш дээ, гэхдээ мэдэхгүй юм зөндөө байдаг юм байна, баярлалаа...нээрээ блог айдигаа сольсон юмуу
12. Moonrider | 2009-10-20 09:28:36
Алтаргана: айдигаа ийм нэг нэрээр сольсон шүү.
Хуучнаасаа уйдаад л...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.