2009-05-01 12:00:49
Та бидний өдөр тутамдаа хэрэглэж байдаг ус гээч бодис байгаль дэлхийд маш их үүрэг гүйцэтгэдэг гэдгийг зарим хүмүүс төдийлөн мэддэггүй. Олон хүн усыг яагаад Чандмань эрдэнэ гэж алдаршуулсныг амьдралыг тэтгэгч бодис, хүн усгүйгээр амьдарч чадахгүй гэх мэтээр тайлбарлаад орхих байх.
Ингэж тайлбарлах нь мэдээжээр учир дутагдалтай тул мэргэжлийнхээ үүднээс усны үндсэн шинж чанар, ач холбогдлын талаар нийтлэл бэлтгэлээ. "Усны гайхамшигт шинж чанарууд" цааш унших »

1974 оны 7-р сарын 21-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх буюу Цагаан усны бригадыг дайрч өнгөрсөн догшин хуй салхи эвдлэн сүйтгэх их хүчтэй байжээ.
Энэ хуй уртаараа 130 км, өргөнөөрөө 175-230 метр газрыг хамарч, замдаа дайралдсан бүхнийг сүйтгэж, тэр ч байтугай шонгийн моднуудыг эргүүлэг маягаар газар зоож, 18 гэр, байшин хийсгэж, 10 гаруй хүний амь насыг авч оджээ.
Үүгээр зогсохгүй бригадын төвийн урдхан талд зогсч байсан ЗИЛ-130 маркийн машиныг бүрмөсөн эвдэж, их биеийг нь найман метр, хөдөлгүүрийг нь 600 метр хол газарт авч одсон гэдэг.
Энэхүү машинд авъяаслаг яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо сууж байгаад амь насаа алдсан нь дээрхи хүчит шуурганы тухай яриа хожим байн байн дурсагдах эх үндсийг тавьсан гэлтэй. Хэрвээ уг машинд жирийн нэг иргэн сууж байгаад амь насаа алдсан бол тэгсхийгээд мартагдаад өнгөрөх байлаа. 
1. Авто ралли - Яршиг төвөгтэй замын уралдаан
2. Уран гулгалт - Галбирын халтиргаа
3. Мөхөөлдөc идэх - Хөлдүүс мөлжих
4. Хайр дурлал - Бачим учир
5. Шилэн кабель - Гэрэл чавхдагч
Богд хан уул
Улаанбаатар хотын өмнүүр орших Богдхан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн 40 орчим км үргэлжилсэн нуруу юм.
Төв хэсэгтээ өндөр уул, дундаж өндөр уулын хэв шинжит уул, хамгийн өндөр оргил нь 2268 м өндөр Цэцээ гүн оргил мөн 2256 м өндөр Түшээ гүн уул,Баруун, Зүүн ширээ зэрэг оргилуудтай.
Орой нь үндсэндээ тэгш хэлбэртэй бөгөөд тэгшрэлийн гадарга нь 1800, 2000, 2200 м-ийн төвшний гурван үндсэн шатлал үүсгэжээ.