Нийслэлийн түүхээс сонирхуулахад:
Их хvрээний гол хєдєлгєєн ихтэй газар нь Гэсэр сvм байгаа зам бvхий гудамжийг “Єргєн чєлєє” гэдэг байжээ. “Єргєн чєлєє”-гєєс хойшхи “Их тойрог” хvртэлх шавар хашаа байшинтай есєн гудамжинд хятадууд олноор оршин сууна.
"Нийслэлийн түүхээс сонирхуулахад:" цааш унших »
Нэр их учиртай
Афганистан - 'Upa-Ghana-Stan' гэсэн vгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ./ Энэхүү зурагт Афганистаны төв хэсэгт ногоон өнгөөр тэмдэглэгдсэн нутагт бидний зах зухаас нь мэдэх болсон хазарууд амьдардаг юм.
"Нэр их учиртай" цааш унших »
Монгол оронд авто зам барихад байгалийн нөхцлийг харгалзах нь
Манай оронд авто тээвэр бусад төрлийн тээврээс түлхүү хөгжиж байгаа бөгөөд хойшид ч нэлээд хугацаанд зонхилох хэтийн төлөвтэй байгаа юм. Авто тээврийг цаашид хөгжүүлэх ажлыг улам боловсронгуй болгоход байгалийн нөхцлийг харгалзах нь чухал ба Монгол орон уулархаг учир газрын гадаргын хотгор гүдгэр байгалийн бусад элементүүдээс хамгийн гол нөлөө үзүүлдэг.
"Монгол оронд авто зам барихад байгалийн нөхцлийг харгалзах нь" цааш унших »
Дамбийжаа
Үүнийг бичсэн Юрий Николаевич Рерих бол дорно дахин судлалаар нэвтэрхий мэргэшсэн, монголч, түвдэч гарамгай эрдэмтэн юм. Тэрээр алдарт зураач, их сэтгэгч эрдэмтэн, эцэг Н.К.Рерих, судлаач, зохиолч эх Е.И.Рерих нарынхаа зохион байгуулсан Төв Азийн экспедицийн бэлтгэл хангахаар 1927 оны үеэс Улаанбаатарт жил гаруй байхдаа Монголын хэлийг тун сайн сурч амжжээ. Тэдний Төв Азийн энэ алдарт экспедицийн Монголооо Түвэд орох зам Жа ламын хүрээ бэхлэлтийн ойролцоо өнгөрсөн бөгөөд түүний тухай цуурхал ч намжаагүй байсан цаг. Үгүй болоод 6 жил ч болоогүй байсан Жа ламын дээрмийн бүлэгтэй хувь заяаны эрхээр холбоотой байсан монгол, түвэд, лам, хар янз бүрийн хүнээс Жа ламын үйл ажиллагаа, зан байдлын тухай бодитой мэдээ баримт ихээхэн цуглуулсан байна. Түүний бичсэнээр Жа ламын үйл ажиллагаа тоймгүй олон янз, үзэж харсан газар орон нь ч маш уудам тул түүний амьдралын тухай элдэв эрээн бараан мэдээ сэлтийг нэгтгэн тунгаах тун хэцүү байжээ.
"Дамбийжаа" цааш унших »
Дэлхийн халуун цэгүүд цувралаас: Кашмирын маргаан
Энэтхэг нь бараг 200 гаран жил Английн колонийн эзэмшилд байсан бөгөөд 1950 онд Их Британийн хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд Холбооны улсын хэлбэрээр тусгаар тогтножээ. Харин хөрш Пакистан нь 1956 онд тусгаар тогтносон улс болсон боловч Энэтхэгийн зүүн, баруун талд байршсан байрлалтай хоёр хэсгээс бүрдэж байлаа. 1947 онд Англи нь Энэтхэгийн колонио шашны байдлаар нь Энэтхэгийн Индус шашинтан голлосон Энэтхэг, лалын шашинтан зонхилсон  Пакистан гэсэн  хоёр хэсэгт хуваасан нь Энэтхэгийн түүхэн эв нэгдлийг бутаргаж задласан алхам болсон бөгөөд үүнээс үүдэн энэ хоёр хөрш улсын хооронд хил хязгаарын маргаан одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ.
"Дэлхийн халуун цэгүүд цувралаас: Кашмирын маргаан" цааш унших »
Алдарт Их хавцал буюу Гранд Каньон

Их хавцал нь Колорадо голоор таслагдсан 350 километр урттай нэгэн төрлийн бэгэлцгийн давхраат тунамал чулуулгаас тогтох асар том жалга юм.  Түүний дээд хэсгийн өргөн нь 8-30 километр усны хөвөөгөөр  километрээс ч бага (зарим нэг хэсэгтээ бүр 120 метр), харин гүн нь зарим газарт 1800 метр хүрдэг байна. Эгц чанх босоо, зарим газраараа салангид хадан цохиот оргилууд нь цайз цамхаг, суварга багана зэрэг олон төрлийн гайхалтай сонин хэлбэртэй урагшаа илүү гарсан хошуунуудтай юм.
"Алдарт Их хавцал буюу Гранд Каньон" цааш унших »
Фернандо Магелланы дэлхий тойрсон аялал
"Нөхцөл байдлын асар их өөрчлөлт хувиралтуудыг даван гарах өөр хэнд байдаггүй чадвараараа тэр бусад сайн үйлстнүүдээс ялгаатай баисан. Хоол ундгүй хэнээс ч илүү удаан явж чаддаг, усан замын газрын зураг нь дэлхийн ямар ч далайчнаас илүү алдаагүй ажиллаж чаддаг байлаа. Энэ бүхэн үнэхээр тийм гэдэг нь хэний ч нүдэнд ил зүйл шүү дээ" гэж Магелланы гайхамшигт аяллын түүхийг бичигч Антонио Пигафетта ахмадынхаа талаар бичжээ.
"Фернандо Магелланы дэлхий тойрсон аялал" цааш унших »
Ашигт малтмалыг эдийн засгийн газарзүйн хувьд үнэлэх нь
Та бүхэн ямар нэг ашигт малтмалын орд газрыг их л нөөцтэй бол олборлолт явуулж эхэлдэг гэж бодож байгаа байх. Тэгвэл орд газруудад олборлолт явуулахаас өмнө  ашигт малтмалын орд газарт эдийн засгийн газарзүйн   дор   дурдсан   хэд   хэдэн   үзүүлэлтээр үнэлгээ хийж ашиглах эсэхээ тодорхойлдог байна.
"Ашигт малтмалыг эдийн засгийн газарзүйн хувьд үнэлэх нь" цааш унших »
(Нийт: 442)