Сөнөсөн тэнгис
Газар дундад тэнгисийн зүүн эрэг, Эль Горын нам хөндийд дэлхийд хамгийн алдартай тэнгис болох Сөнөсөн тэнгис гэж бий. Тэнгисийн нэр үнэн байдалтай зарим талаар нийцдэг. Тэнгисийн ус үнэхээр амьгүй ажээ. Тэнд загас жараахай ч байдаггүй, ямар нэгэн ургамал ургадаггүй байна. Нугас ч усанд нь хөвдөггүй гэнэ.
"Сөнөсөн тэнгис" цааш унших »
Игуасу буюу *Их усан*
Гуарани омгийн хэлээр Игуасу гэж нэрлэдэг энэ газар нь монгол хэлнээ буулгавал *Их усан* гэсэн нэртэй бөгөөд тэд Өмнөд Америкийн хамгийн өргөн, хүчирхэг хүрхрээг бүр эрт дээр үеэс ийнхүү нэрлэсээр иржээ.
"Игуасу буюу *Их усан*" цааш унших »
Оюун ухааны хөгжилд нөлөөлөх хүчин зүйл
За манай Moonrider хөдөө ажлаар болон амралтаар явсан болно. Тэр хооронд миний бие сэтгэцийн талаар болон бас бус хэдэн бичлэг оруулж байх үүрэг авав :)
"Оюун ухааны хөгжилд нөлөөлөх хүчин зүйл" цааш унших »
Түр баяртай

Миний бие ноднин зун хөдөө ажлаар хэдэн сар явж байсан билээ.

Маргааш мөн тэрхүү ажлаар дахин хэдэн сар явахаар болсоныг дуулгаж байна. Иймд хэсэг хугацаанд блогтоо мэдээлэл оруулж чадахааргүй болчихлоо. Харин надгүйгээр Анд...лог-ийн бусад админууд та бүхэнд сонирхолтой мэдээлэл хүргэж байх болно.

Ингээд эцэст нь баяртай гэе.

Газарзүйн сонин хачин: цувралаас: Соронзон орон ба Knowing

Дэлхий маш хүчтэй соронзон оронтой бөгөөд гариг хоорондын соронзон орныхоос ч илүү хүчтэй. Дэлхийн гадаргад ажиглагддаг соронзон үзэгдлүүд нь үүний гэрч юм. Дэлхийн соронзон оронг соронзон бүрхүүл гэж нэрлэнэ.
Манай гаригийн соронзон орон нь дэлхийг нарны салхинаас хамгаалдаг учраас дэлхий дээр амьдрал үүсэн бүрэлдэх бас нэгэн гол хүчин зүйл болдог юм. Энэхүү нарны салхины хувилбарыг та бүхэн саяхан нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон Knowing киноноос харсан билээ.
"Газарзүйн сонин хачин: цувралаас: Соронзон орон ба Knowing" цааш унших »
Газарзүйн сонин хачин: цувралаас: Кориолисын хүч
Кориолисийн хүч. Тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд түүнээс үүсэх даялагч хүч болох Кориолисийн хүч үүснэ.
"Газарзүйн сонин хачин: цувралаас: Кориолисын хүч" цааш унших »
Ирэх 7-р сард нар хагас хиртэнэ.
Ирэх сарын 22-ны єглєєний 9 цаг 20 минутаас манай улсад нар хиртэх гэнэ. Нар хиртэх vзэгдэл анх манай улсад 1996 онд болж байжээ. Тэр цагаас хойш 2006, 2008 онуудад болж байсан. Харин энэ жилийн хувьд ємнєх жилүүдээс илүү удаан үргэлжлэхээрээ онцлогтой байгаа гэнэ. Манай улсын хувьд нар хиртэлт 60 хувьтай үзэгдэх бол манай ємнєд хєршид хамгийн тод харагдах гэнэ. Тэр дундаа Чэнду, Буханд илүүтэй үзэгдэх юм байна.
"Ирэх 7-р сард нар хагас хиртэнэ." цааш унших »
Дэлхийн халуун цэгүүд цувралаас: Сомалийн далайн дээрэмчид
Сүүлийн vед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг сөрөг мэдээллээр дүүргэж буй Сомалийн далайн дээрэмчдийн "ачаар" Африкийн хошууг дэлхий нийт "Усны ертөнц" кинотой жиших болсон. Гэхдээ олонхийн төсөөлдөг шиг дэгээ төмөр, гавлын яс бүхий туг, дарцаг, алт мөнгөгүй тэд мэргэжилтнүүдийн тайлбарладгаар тийм ч арга ядсан дээрэмчид эсвэл мөнгө, цусанд шунасан алуурчид биш гэнэ. Дэлхийн хамгийн хууль ёсгvй, эмх замбараагvй бүс нутагт толгой хоргоддог тэдний олонхи нь амьдралын эрхээр эргийн дагуу амьдрах болжээ.
"Дэлхийн халуун цэгүүд цувралаас: Сомалийн далайн дээрэмчид" цааш унших »
(Нийт: 442)