2009-04-18 13:28:47
1860-аад он гартал Германы ард түмэн хэдийгээр нэг хэлтэй, бусад олон зүйлийн талаар нийтлэг шинжтэй боловч том жижиг олон ванлигууд болон бутарсан байлаа. Тэр үед Габсбургийн Австри олон зуун жилийн турш германы голлох гүрэн болж байжээ. Дараа нь Прусс гарч ирж, тэр хоёр улс Германд тэргүүн байр эзлэхийн төлөө өрсөлджээ. Зууны дунд орчим үед зөвхөн Германд төдийгүй, нийт европын бодлогод он удтал давамгайлах нэг хүн Прусст бий болжээ.
Тэр бол юнкер, өөрөөр хэлбэл Пруссийн газрын өмчтөн Отто фон Бисмарк байлаа. Тэр Ватерлоогийн тулалдаан болсон жил буюу 1815 онд төрж, янз бүрийн ордны үед олон жил дипломат төлөөлөгчийн албан хаажээ.
1862 онд Пруссийн ерөнхий сайд болж нөлөө нь мэдэгдэхүйц ахижээ.
Тэр ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: «Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн» хүчээр л шийдвэрлэх болно» хэмээн хэлж байжээ."Төмөр Канцлер бүх Германыг нэгтгэсэн нь" цааш унших »

1848 оны тухай бичихдээ би Италийн түүхийг дурьдалгүй үлдээсэн билээ. 1848 онд болсон сэтгэл догдлом олон үйл явдлын дотор Ром дахь баатарлаг тэмцэл хамгийн сэтгэл бахдам юм.
Итали бол Наполеоноос өмнө хэсэг бусаг жижиг улс, бага хаад бүхий орон байлаа. Наполеон түүнийг түр зуур нэгтгэжээ. Наполеоноос хойш мөн л бахь байдагтаа орсон буюу түүнээс ч дор болжээ. 
Энэ нь Японы түүхий эд (эрдэс, биологи, тэнгисийн)-ийн хомсдол болон геополитикийн олон учир шалтгаантай ажээ. 
Энэ гарамгай эрдэмтэн 1912 оны аравдугаар сарын 1-ний өдөр Оросын болон дэлхийн сонгодог яруу найрагч Анна Ахматова ба нэрт яруу найрагч Николай Гумилев нарын ганц хүү нь болон мэндэлжээ.
Түүний ээж эхийн талаасаа Монгол ноён Ахматаас үүсэл гарвальтай билээ. Хожим тэр хүү их эрдэмтэн, түүх, газарзүй, угсаатны зүй, монгол түрэг судлалын гарамгай төлөөлөгч болон алдаршжээ.
Л.Гумилев манай томоохон эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба бөгөөд сэтгүүлчид Ленинград хотноо сурч байсан оюутнуудтай байн байн уулзаж, тэдний зохиол; бүтээлийг анхааралтай уншиж, санал бодлоо хэлж солилцож ярилцлага өгч байлаа.