
Транссибын төмөр зам тавигдаж байгаа тухай Парис хотноо 1900 онд зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр Европ даяар мэдэж авсан байна.
Оросууд анх удаа Сибирьт төмөр зам барьж эхэлсэн тухай дуулгажээ. Сибирийн аугаа төмөр зам нь техникийн хувьд асар том барилга бөгөөд дэлхий дээрх хамгийн урт зам болон хувирчээ.
Барилгачид энэ замыг Байгаль нуурын орчмын туулахад бэрх тайга, мөнхийн цэвдэг, хахир хатуу цаг уурыг даван барьсан юм.
Тухайн цаг үедээ Сибирийн аугаа төмөр замыг их түргэн хугацаанд барьж байгуулсан ба тэр нь 15 жилтэй тэнцэж байлаа.
Зам тавихад ийм хугацаа зарцуулж болдог талаар дэлхий мэддэггүй байсан юм. Төмөр зам тавигдсанаар хүн хүрэхэд хүнд газрууд Оросын эдийн засгийн амьдралд татагдан оролцох боломжтой болсон билээ. Транссиб нь Оросын хамгийн чухал зам болон хувирсан байна.
"Сибирийн төмөр зам" цааш унших »